100,000₮-өөс дээш захиалгад 10% хөнгөлөлт
hotaruhotaru

Түгээмэл асуулт

Хэрхэн төлбөр төлөх вэ?+

Одоогоор дансаар шилжүүлж төлнө. Захиалга өгсний дараа дансны дугаар харагдана. Гүйлгээний утга дээр захиалгын дугаараа бичихээ мартуузай. Ингэснээр төлбөрийг тань хурдан баталгаажуулна.

Төлбөр хэзээ баталгаажих вэ?+

Бид дансаа шалгаж гараар баталгаажуулдаг тул ажлын цагаар ихэвчлэн нэг өдрийн дотор баталгаажна. Баталгаажмагц танд имэйл очно.

Бүртгэлгүйгээр захиалж болох уу?+

Үгүй. Захиалгаа хянах, төлбөрийн явцаа харахын тулд бүртгүүлэх шаардлагатай. Сагсанд байгаа бараа тань бүртгэлийн явцад хадгалагдана.

Барааны үлдэгдэл яаж шалгах вэ?+

Бүтээгдэхүүний хуудсан дээр сонголт бүрийн үлдэгдэл харагдана. Үлдэгдэл 3-аас цөөн бол тоог нь харуулна.

Урьдчилсан захиалга хэзээ ирэх вэ?+

Захиалга баталгаажсанаас хойш 10–14 хоногт ирнэ. Бараа ирмэгц бид мэдэгдэж, үлдэгдлийн нэхэмжлэл илгээнэ.

Буцааж, сольж болох уу?+

Үгүй. Захиалсан барааг буцаах, солих боломжгүй. Гэмтэлтэй ирсэн бол хүлээн авснаас хойш 48 цагийн дотор мэдэгдээрэй, бид сольж өгнө.

Хүргэлт хэр хугацаанд ирэх вэ?+

Улаанбаатар хотод ажлын 1–2 хоногт хүргэнэ. Орон нутагт унааны хуваариас хамаарна.

Захиалгаа цуцалж болох уу?+

Төлбөр төлөхөөс өмнө захиалгын хуудаснаас цуцалж болно. Төлбөр төлсний дараа цуцлах, мөнгө буцаах боломжгүй.