Нова
Үүсгэн байгуулагч, технологи хариуцаж ажилладаг
hotaru-г эхлүүлэх санааг гаргасан. Сайт, систем гээд технологийн талыг бүхэлд нь хариуцдаг бөгөөд захиалга бэлтгэх, бараа сонгоход ч гар бие оролцдог.
Өдөр бүр хэрэглэхэд таатай, удаан эдэлгээтэй зүйлсийг бид өөрсдөө хайж, шалгаж, сонгон хүргэдэг.
Бид зөвхөн гадаад төрхийг нь бус, хэрэглэхэд хэр эвтэйхэн, чанартай, удаан эдэлгээтэй байхыг нь чухалчилдаг.
hotaru.mn нь өдөр тутмын хэрэглээнд зориулсан загварлаг, чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хүргэдэг онлайн дэлгүүр юм.
Материал, хийц, багтаамж, тав тух, өдөр тутмын хэрэглээнд тохирох эсэхээр нь шүүнэ.
Олон сонголт гэхээсээ илүү, итгэлтэйгээр санал болгож чадах бараагаа л үлдээнэ.
Улаанбаатарт ажлын 1–2 хоногт, 5,000₮-ийн хүргэлттэй.
hotaru-г бид хоёр эхлүүлсэн. Өдөр бүр хэрэглэхэд таатай зүйлсийг өөрсдөө хайж, туршиж үзээд, итгэлтэй болсон бараагаа л санал болгодог.
Үүсгэн байгуулагч, технологи хариуцаж ажилладаг
hotaru-г эхлүүлэх санааг гаргасан. Сайт, систем гээд технологийн талыг бүхэлд нь хариуцдаг бөгөөд захиалга бэлтгэх, бараа сонгоход ч гар бие оролцдог.
Хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцаж ажилладаг
Маркетинг, харилцаа холбоо, бараа сонголтыг хариуцаж ажилладаг. Материал, хийц, тав тухыг нь нэг бүрчлэн нягталдаг. Одоогоор жаахан амралтаа авсан ч хэзээ нэгэн өдөр эргэн ирнэ.
Борлуулалтын менежер
Хэцүү өдөр тохиолдвол Элсатай ярилцаарай. Сэтгэлийг чинь тайвшруулж, энгийн мөртлөө хөөрхөн зөвлөгөө өгнө: ус уу, гүнзгий амьсгаа ав, өөртөө жаахан амсхийх зав гарга.
Өдөр тутамдаа хэрэглэх зүйл тань гоё харагдахаас гадна хэрэглэхэд таатай байх ёстой гэж бид боддог. Тиймээс загварлаг, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит үнээр таны гарт хялбархан хүргэхийг зорьж ажиллаж байна.